Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил ид дундаа үргэлжилж байна. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ тэргүүтэй МАХН-ын гишүүд дэмжигчид Чингэлтэй дүүрэгт ажиллаж, нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хийлээ. Эмэгтэй хүн, эх хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуульд нэр дэвшиж буйд Чингэлтэйчүүд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Түүнчлэн иргэд ажлын байргүй учраас ид хийж бүтээх насны залуучуудад ажил олдохгүй, байлаа ч нас, хүйс заагаад шаардлага өндөр тавьдгийг өөрчлөх болсныг ярьж байсан юм. Оюутнуудыг ажиллах нөхцлөөр хангахаар тусгасан мөрийн хөтөлбөрийг ч сайшаан дэмжсэн. Гэхдээ сургалтын төлбөрийг шийдэх асуудал чухал ч багшлах боловсон хүчин, ялангуяа залуу багш нарын заах арга тааруу байгааг тэд шүүмжилсэн.
Мөн хотын захын гэр хороолол, 7 буудлын орчмын худалдааны төвүүдээр өргөн хэрэглээний барааны үнэ 500-1000 төгрөгөөр нэмүү байдаг байна. Тиймээс өдрөөс өдөрт доройтон байгаа иргэдээ асран энэрч чадах нэр дэвшигч Нацагийн Удвалыг Чингэлтэйчүүд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Иргэд хий хоосон ярьдаг биш, хийдэг хүн Монголын төрд хэрэгтэй гэлээ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ