Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Удвал Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаж байна. Тус аймгийн иргэдийн уулзалтад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга М.Ангараг нар оролцов. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулаад энэ сонгууль хариуцлагатай түүхэн сонголт гэдгийг онцлон хэллээ. Харин Дорнод аймгийн сонгогчдод нэр дэвшигчид хандаж, “ Монголын төр хоёр намын доторх цөөн хэсэг бүлгийн дотоод зөрчил тэмцэлд савлаж байгаа энэ үед түүнийг тэнцвэржүүлж хатууд зөөлөн, зөөлөнд хатуу байж чадах төрийн тэргүүн хэрэгтэй гэж бид үзэж байна.

Тэр нь эмэгтэй хүн байж яагаад болохгүй гэж хэлээд түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Мөн сонгууль шударга болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ч Дорнодчууд хэлж байлаа. Эгэл малчны охин, энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлтэй эмч хүн, эмэгтэй хүн, шулуун шударга улс төрч, шударга ёсны тэмцэгч хүн Ерөнхийлөгчид нэр дэвшсэнд Дорнодчууд үнэн сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс хоёр эрэгтэй нэр дэвшигчийг ялаад эргэж Дорнод аймагт ирээрэй гэсэн ерөөлийн сайхан үгээр түүнийг үдлээ.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ