650 мянган хүнтэй нийслэл хотод зориулан байгуулсан цэвэрлэх байгууламж Туул голын усыг цэвэрлэж дийлэхгүй ачаалалтай болжээ. Тодруулбал орон сууцанд амьдардаг иргэд 250 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын иргэд өдөрт 10 литр ус хэрэглэдэг аж. Орон сууцны иргэдийн хэрэглэсэн 250 литр бохир усны 75 хувь нь л цэвэрлэх байгууламжаар орж, харин үлдсэн 35 хувь нь ямар ч цэвэрлэх процесст оролгүй Хатан Туулд нийлдэг байна. Үүний дээр хэл ам ихээхэн дагуулдаг 130 гаруй арьс шир, ноос ноолуур угаах үйлдвэрүүдийн химийн хортой бохир ус шууд Туул голд нийлдэг байна. Энэ бохирдсон усны горыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Био комбинатын иргэд амсаж байна. Химийн хортой ус өвөлдөө хөлддөггүй гэнэ. Мал ч энэ уснаас уухаа больжээ. Зуны дэлгэр цагт арьс ширний үйлдвэрүүдийн ид ачаалалтай цагаар энд хүн байтугай амьд амьтан ч тогтож суухад бэрх өмхий самхай болдог гэдгийг тус хорооны иргэд халаглан ярьж сууна. Ганцхан үүгээр тогтохгүй хотын өндөр сайхан барилга байгууламжийн бүтээн байгуулалт хар сүүдрээ тусгаж байна. Хайрга зөөх нэрийдлээр хогоо энд авчирч асгаснаас тал нутгаар дүүрэн “хогон” цэгтэй болгожээ. Жилийн дөрвөн улиралд шатаасан хогний униарт Биогийн иргэд зутруухан амьдарч байна. Гуравдахь гамшиг нь хайрганы том оврын хүнд даацын автомашинуудаас болж үүссэн тоосонцор. Эндхийн иргэдийн дунд хавдартай хүний тоо өдрөөс өдөрт олширч, харшилгүй үлдсэн хүмүүс нүдний гэм шахуу цөөхөн үлджээ. Урдаасаа шатсан хогны утаа, хойноосоо Туул голын хордсон усны өмхий үнэр, дээрээс нь тоос шороонд дарагдсан Биогийн иргэдийн амьдралын өнөөгийн дүр төрх ийм л байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал Туул голын бохирдлыг арилгах, ард иргэдийн химийн дайны аюулаас аварч хамгаалах зэрэг олон асуудлаар АН-ын нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, МАН-ын нэр дэвшигч УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нарыг халз мэтгэлцэхийг уриаллаа.
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ