Саяхан байгуулагдсан гэхэд тайз дэлгэцийн бүтээлүүдээ хослуулан, эрч хүчээр дүүрэн яваа “Мөрөөдлийн Театр”-ынхан энэ сарын 2-нд “Хайртай бол эргэж хараарай” жүжгийнхээ нээлтийг амжилттай хийсэн билээ. Тусгаар Тогтнолын Ордоны долоон давхрын театрыг өдөр бүр дүүргэж байгаа тус жүжгийн урилгын суудал ч олдохгүй хэцүүхэн байгаа гэсэн. 5 дугаар сарын 15 хүртэл тоглогдох жүжгийнхээ дараа “Мөрөөдлийн Театр”-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ “Солонгос” улсын “Масан” хотод болох урлагийн фестивальд оролцохоор явах юм. Монгол улсаа төлөөлөн оролцох авьяаслаг залуус ийнхүү өөрсдийн театраа нэрлэсэн мөрөөдөлдөө ойртсоор байна. Залуусдаа амжилт хүсье!Сурвалжилсан : Б.Анчиймаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа