Энэ зуны хамгийн өвөрмөц шоуны нэг болох “Feminine-2026” тоглолтод оролцох уран бүтээлчдийн уулзалт өнгөрсөн баасан гарагт Зайсан Хилл цогцолборт боллоо. Эмэгтэй уран бүтээлчдийг нэгэн тайзнаа нэгтгэсэн энэ үдшийн гандан бууршгүй хатан хаан нь яах аргагүй Т.Ариунаа байх нь. Гоо үзэсгэлэн, эрч хүчээрээ залуу бүсгүйчүүдтэй эн зэрэгцэх тэрбээр Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм цол хүртсэн билээ. 35 мянган үзэгчийг нэгэн дор цуглуулж, үзэгчдийн дунд рекорд тогтоосон цоглог тоглолтын эзэн Т.Ариунаа энэ удаа Ардын жүжигчний алдрын шинэ эрчтэйгээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа дахин ая дуугаа өргөнө. Үүнээс өмнө тэрбээр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Хаан банкны ойн арга хэмжээнд оролцсон. Яагаад ч юм бэ, Төв цэнгэлдэхэд Ариунаа оролцсон тоглолт бүрийг түүний бие даасан тоглолт мэт эндүүрэх болсон нь аргагүй ч юм шиг. Тайзны эрч хүч, үзэгчтэйгээ харилцах тэр л мэдрэмж нь түүнийг хаана ч өөрийн тоглолтоо хийж буй мэт харагдуулдаг. “Feminine-2026” шоу ч мөн адил эмэгтэйчүүдэд эрч хүч, урам зориг, өөртөө итгэх итгэл бэлэглэх нь дамжиггүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
Сэтгэгдэл бичигдээгүй байна