Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 476 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 179 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Стандарт, хэмжил зүйн газар, Хэнтий аймгийн музей, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний зохицуулах хороо, Геологийн судалгаа шинжилгээний төв, Дундговь аймгийн Луус сумын Мал эмнэлгийн тасаг, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, СУИС зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 98 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өөрийн охинд эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан, хууль бус баримтад үндэслэн тусгай зөвшөөрөл олгож бусдад давуу байдал бий болгосон, ой тэмдэглэн өнгөрүүлэхээр цуглуулсан хандивын хөрөнгийг хяналтгүйгээр зарцуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шалгаж, хуульд заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналтаар 10 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна