“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, ил тод компани болох бодлогын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувьцаа, ногдол ашиг өвлүүлэх, хувьцааны үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тухайлбал 2026 оны 06 сарын нэгний өдрөөс нас барсан иргэдийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг ар гэрт өвлүүлэх ажлыг эхлүүлж, Бортээгийн ордыг нээж, Олон улсын аудитын компани, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ хүрээнд иргэдэд 1072 хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл нэг дороос өгөхөөр “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны 09 сарын 03, 04-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Нээлттэй өдөрлөгт Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатчидын танхим, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг өгнө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна