ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ

Moderator
1 цаг 37 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлтийн ёслолд оролцох юм байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн оролцох юм. Тэрбээр 09 дүгээр сарын 01-ний өдөр хоёр талт уулзалтууд хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков мэдээлжээ.

"ШХАБ+" дээд хэмжээний уулзалт 08 дугаар сарын 31-09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагдах юм. Дээд хэмжээний уулзалтад ШХАБ-ын гишүүн болох ОХУ, Беларусь, БНЭУ, Иран, Казахстан, Киргиз, БНХАУ, Пакистан, Тажикистан, Узбекистан гэсэн 10 улсын төлөөллөөс гадна Азербайжан, Армени, Монгол Улс, Того, Турк, Лаос, Вьетнам, Египетийн төлөөлөгчид оролцох аж. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм байна.

Дээд хэмжээний уулзалтын үеэр төлөөлөгчид олон улсын өмнө тулгамдаж буй асуудлууд, ШХАБ-ын цаашдын хөгжил, эдийн засаг, логистик, экологи, цахим хөгжлийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх юм.

Эх сурвалж: ТАСС, РБК


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна