Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын хэмжээнд автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоос үл хамааран бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болох аж.
Харин есдүгээр сарын 2-ноос автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалт хэвийн үргэлжилнэ. Уг зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн хэмжээнд 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ.
Энэ жилийн хувьд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орноор нь тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжилж байгаа юм.
Тэгш өдөр улсын дугаарын сүүлийн орон 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин, сондгой өдөр 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.
Мөн есдүгээр сарын 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй боловч хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал ирс нэмэгдэх тул жолооч, зорчигчид та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сануулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна