Монгол Улсын Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мөн Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтуудыг бодитоор хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах хоёр чухал алхмыг өнөөдөр эхлүүллээ.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Сангийн дэд сайд Хулан, Европын Хөрөнгө оруулалтын банкны Дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиотти, Дэлхийн банк группийн “Planet” буюу байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, усны асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Гуанже Чен, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

1. Монгол Улсын Засгийн газар болон Европын Хөрөнгө оруулалтын банк хооронд 200 хүртэлх сая еврогийн санхүүжилтийн “Эрмэлзлийн бичиг” байгууллаа.
Ингэснээр техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая еврогийн буцалтгүй тусламж, 100 хүртэл сая евроги Европын хөрөнгө оруулалтын банкны нэн хөнгөлөлттэй зээлийг гаргаж, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллаж байна.
Энэ хөрөнгө оруулалт ой модоо хамгаалах, доройтсон газраа нөхөн сэргээхээс гадна орон нутагт бизнес хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
2. Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банк групп хоорондын “Тогтвортой эдийн засаг ба газрын эдийн засаг менежмент”-ийн (SMILE) хөтөлбөр хэрэгжүүлэхээр үзэглэлээ.
Энэ хүрээнд 100 сая ам.долларын холимог санхүүжилт бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах байгалиа хамгаалах, орон нутгийн эдийн засгийг хөгжлийг хамтат нь дэмжихэд чиглэнэ.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө” буюу “Steppe Action Agenda”-г дэвшүүлж буй бөгөөд энэ төлөвлөгөөний хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц гэсэн гурван чиглэлээр санаачилга дэвшүүлж байна.
Эдгээр санаачилгын нэгдсэн зорилго нь шинжлэх ухаанд суурилсан бодлого болон бодит шийдлийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төслийн багцыг хэрэгжүүлэхэд орших бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банк болон Дэлхийн банк групп нь Монгол Улстай энэхүү зорилгын хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж буй нь энэ юм.

Тухайлбал, Дэлхийн банк групптэй хамтран хэрэгжүүлэх “SMILE” хөтөлбөр нь газрын доройтлыг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, байгальд суурилсан шийдлийг хөгжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон өртгийн сүлжээ, тогтвортой ажлын байрыг дэмжих урт хугацааны цогц үйл ажиллагаа юм.
Тус хөтөлбөр нь “Тал хээрийн төлөвлөгөө”-ний зорилтуудтай уялдаж, бодлого болон олон улсын үүрэг амлалтуудыг бодитоор хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бүрэн боломжтой.
Мөн Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд дэвшүүлж буй ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх зорилтуудтай нийцэж байгаагаараа онцлогтой.
Өнөөдөр эхлүүлсэн эдгээр хамтын ажиллагаа нь Монгол Улс болон олон улсын санхүүгийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлж, тогтвортой хөгжил, байгаль орчин хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих чухал алхам болох юм.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цөлжилтийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсийг дэмжиж буй Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк групп, Европын Холбоо болон нийт түнш байгууллагууддаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц.Сандаг-очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ
Ясмин Фуад: Бэлчээрийн асуудлаарх амлалтуудын тухай мэдэгдэл гарсан. Энэ бол Монголын үлдээх өв юм
Амина Мохаммед: Монгол Улсын Засгийн газар болон ард түмэнд талархал илэрхийлье
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
Б.Батцэцэг: Гурван улсын төр, засгийн тэргүүн асан, 70 гаруй сайд болон дэд сайд, мөн төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1851 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна