Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага (COP17) хурлын үеэр "Монголын ногоон санхүүгийн корпорац"-ийн албан ёсны нээлтийн ёслол болж, Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, хувийн хэвшил, банк санхүүгийн салбарын төлөөллүүд оролцов.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, "Ногоон хөгжлийн чөлөөлөлт, ногоон шилжилт зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих боломжгүй. Ногоон чөлөөлөлт, ногоон төслүүдийн ногоон “түлш” нь ногоон зээл, ногоон санхүүжилт юм. Энэ цаг мөчид Монголын дуусдаггүй олон ярианы нэгийг дуусгах эхлэлийг Та бид хамтдаа тавьж, хамтдаа угтаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн ногоон шилжилтийг онилсон 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалтыг эцэслэн батлуулж байна. Монгол Улсын Хөгжлийн банк энэ жил 500 сая ам.долларын ногоон эх үүсвэр шинээр татаж чадлаа.
Өнөөдөр Монгол Улсын ногоон санхүүжилтийн үндэсний тогтолцооны чухал институц болох "Монголын ногоон санхүүгийн корпорац" үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Цөлжилтийн эсрэг талуудын бага хурал “СОР-17” Монгол оронд болж буй энэ өдрүүдэд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан байгуулсан "Ногоон санхүүжилтийн корпорац"-ийн албан ёсны нээлтийг хийж буй нь Монгол Улс уур амьсгал, байгаль орчны зорилтоо бодит ногоон хөрөнгө оруулалт, бодит ногоон төсөл болгон хэрэгжүүлэх шинэ үе шатны эхлэл юм. Аливаа санхүүгийн механизмын амжилтыг зөвхөн дайчилсан хөрөнгийн хэмжээгээр бус, бодит үр дүнгээр хэмжих ёстой" хэмээв.

"Монголын Ногоон Санхүүгийн Корпорац"-ийг Уур амьсгалын ногоон сан, Хас банк, “Си Жи Эф” ХХК , Хөгжлийн банк, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран байгуулжээ. Тус корпорац нь суурь санхүүжилтийн хүрээнд 50 сая ам.долларын ногоон хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа юм. Тус корпорацийн Гүйцэтгэх захирал М.Болдоо хэлэхдээ, "Манай улс тогтвортой санхүүжилтээр Ази, Номхон далайн хэмжээнд манлайлагч байр суурь эзэлдэг болсон. Манай корпорац нь дотоод, гадаадын зах зээлээс ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой" гэв.
Тус корпорац нь иргэдэд шууд нэг удаагийн зээл олгох арилжааны банк бус, эхний шатанд банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлд зориулсан урт хугацааны бөөний эх үүсвэр нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм юм.
Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд:
● Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт
● Хүртээмжтэй ногоон орон сууц
● ААН-ийн эрчим хүчний үр ашиг
● Бага нүүрстөрөгчийн технологи
● Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бага орлоготой болон эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг илүү урт хугацаатай, хүртээмжтэй нөхцөлөөр санал болгох боломж нэмэгдэж буй давуу талтай юм.
Санхүүжүүлэх төслүүдийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг урьдчилан үнэлэх, санхүүжилтийн ашиглалтыг хянах, эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарал болон нийгмийн бодит үр нөлөөг тайлагнах тогтолцоотой аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Миний сонгосон Ардчиллын зам С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Алтанхуягтай байхдаа амьд байжээ
COP17: Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 2026-08-20 14:29:11
Улаанбаатар хот 16 мега төсөлд байгальд ээлтэй технологи, шийдлийг нэвтрүүлж байна
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
COP17: Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна