“Аз жаргалтай 7 дугаар сар” уриан дор зохион байгуулагдаж буй АРА Фестиваль нь урлаг, соёлын арга хэмжээнээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 300 гаруй бизнес эрхлэгчийг хамруулсан “Архангайд бүтээв” бизнес форум-ыг амжилттай зохион байгууллаа.
Форум нь залуу бизнес эрхлэгчдэд мэдлэг, туршлага солилцох, бизнесийн шинэ санаа хөгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ түншлэл бий болгох, зах зээлээ тэлэх боломжийг бүрдүүлсэн онцлогтой арга хэмжээ болсон юм.
Тус форумын үеэр Төрийн банк бизнес эрхлэгчдэд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ өсөлт, хөгжил, тогтвортой үйл ажиллагаанд нь хувь нэмэр оруулах зорилгоор бизнес эрхлэгчдэд дансны тусгай дугаарыг бэлэг болгон гардуулсан юм.
Энэхүү үйлчилгээ нь харилцагч өөрийн хүссэн тоон хослолоор дансны дугаараа сонгон ашиглах боломжийг олгодог бөгөөд бизнес эрхлэгчдэд өөрийн онцлог, үнэ цэнийг илэрхийлсэн дансны дугаартай болох давуу талыг олгодог.
Төрийн банк нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тогтвортой бизнесийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгчид, гарааны бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжлийг бодитоор дэмжин ажиллаж байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна