Аялал, хөгжим, шинэ дурсамжийг зуны турш нэг дор цогцлоох “ARA FEST 2026” наадам энэ жил Төрийн банктай хүчээ нэгтгэж, фестивалийн төлбөр тооцооны цогц шийдлийг хэрэгжүүлэхээр боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банк фестивалийн бүх төлбөр тооцооны шийдлийг хариуцан ажиллаж, орчин үеийн банкны цахим бүтээгдэхүүн, дэвшилтэт төлбөрийн технологийг бодитоор нэвтрүүлэн, хүрэлцэн ирсэн аялагч бүрийн мөч бүрийг илүү амар, саадгүй, тухтай болгох шинэ жишгийг тогтоож байна. Түүнчлэн Төрийн банк орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор Архангай аймгийн бизнес эрхлэгчдэд зээлийн зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлага хангасан хүсэлтийг судлан шийдвэрлэхээр төлөвлөсөн нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодит боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Үүний зэрэгцээ Төрийн банк нь фестиваль үргэлжлэх нэг сарын хугацаанд зочдод аялал, амралтынхаа хажуугаар банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломжийг бүрдүүлээд зогсохгүй фестивалийн онцлох үйл ажиллагааны нэг болох "Statebank Day"-ээр Төрийн банкны нэрэмжит интерактив бүүтүүд ажиллаж, бүтэн өдрийн турш оролцогчдод банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ төрөл бүрийн сорилт, хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, гэнэтийн бэлгүүдээр мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээх болно.
Энэ зун таныг шинэ учрал, адал явдал, хөгжмөөр дүүрэн өдрүүд хүлээж байна. Тэдгээр мөч бүрийг илүү үнэ цэнтэй болгоход Төрийн банк “ARA FEST 2026”-ын турш таны найдвартай хамтрагч байх болно.
Итгэл төгс ногоон ирээдүй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна