УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулэх эсэх санал хураалт явуулах гэсэн боловч ирц хүрэхгүй, сайд нар болон зарим гишүүн ирцэнд бүртгүүлэхгүй бойкотолж байна. Тэгвэл энэ нь илтгэд хуулийн зөрчил болж буйг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа сануулаад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тойргийн гишүүдээ сайтар анзаарч, хэрсүү байх учиртайг олон нийтэд санууллаа. Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.5-д Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн тохиолдолд намын бүлэг, эвсэл болон УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байх, эсхүл орхин гарахыг зөвшөөрдөг. Харин бусад шалтгаанаар нам, эвсэл, УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байх, орхин гарахыг хориглоно гэсэн заалттай. Гэтэл УИХ, Засгийн газрын гишүүд чуулгандаа оролцохгүй, ирэхгүй байгаа нь хууль зөрчсөэн үйлдэл болж байна. Өнөөдрийн чуулганы хуралдааныг иргэд олон нийт маш анхааралтай ажиглаж байна. Саналаа өгсөн болон таны тойргийн гишүүд хэн нь, яагаад чуулгандаа оролцохгүй байгааг харж байгаа шүү” хэмээн санууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна