НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр (2025.10.15) боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ.
102 АППЛИКЭЙШНИЙ УРАМШУУЛЛЫГ УЛИРАЛ БҮРИЙН
ДАРАА САРЫН 20-НЫ ДОТОР ОЛГОНО
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа ажлын хэсгийн гишүүдэд мэдээллээ. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно. Ингэснээр иргэн бүр замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдэж буйг НИТХ дарга А.Баяр онцоллоо.
ХАЙЛААСТЫН УУЛЗВАРЫГ ҮЕ ШАТТАЙ ӨРГӨТГӨЖ,
ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРЧМИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Үүний дараа "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн албаны дарга Х.Өнөржаргал Хайлаастын уулзварыг дахин инженерчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах хувилбаруудыг танилцуулсан юм. НИТХ-ын дарга А.Баярын зүгээс эдгээр 3 хувилбарыг үе шаттай нэвтрүүлэх саналыг дэвшүүлэв. Тодруулбал, эхний ээлжид Хайлаастын уулзварт арал хийж, хөдөлгөөний нэмэгдүүлэх чадварыг 10 хувиар нэмэгдүүлэх бол дунд хугацаандаа уулзварын босоо чиглэлд нүхэн гарц хийж, урт хугацаандаа Хайлаастын авто замыг 4 эгнээтэй болгож өргөтгөх, эдгээр хувилбарын зураг төслийг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Замын Хөгжлийн газарт даалгав.
Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна