УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулга хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг өмгөөлөгчид нь мэдэгдэж байсан. Тэгвэл шүүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гарчээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэж, нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй болж байна. Тэрээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “хүн нухаад, чандарласан”, “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Гэвч Бортээгийн орд нь улсын эзэмшилд буюу Эрдэнэс Тавантолгой ХК-даа байдаг бөгөөд Д.Амарбаясгалан нь уг ордыг эзэмших нь байтугай, нэг хүрз нүүрс ч олборлоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Бортээгийн ордод одоо болтол ямар нэгэн нүүрс олборлолтын ажиллагаа хийгдээгүй бөгөөд тус ордын лиценз нь улсын өмчид хэвээр байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаар мэдээлснээ шүүх дээр нотлох шаардлагатай боллоо.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
103.57.92.205
Хүн гүтгэж түмэн олонд төраасан хүн ийг шийтгэх хэрэгтэй
Хариулах66.181.185.171
Яг тийм