НИТХ-ын дарга А.Баярын Пусан хотод хийж буй ажлын уулзалт “Busan Concert Hall” сонгодог урлагийн театрт үргэлжиллээ. “Busan Concert Hall” нь өнгөрсөн зургаадугаар сард хаалгаа нээсэн, архитекторын шийдэл болон дизайны онцгой санаа нь сонгодог урлагийн мастеруудын анхаарлыг гойд татаж буй бөгөөд шинэхэн театрын тайзнаа тоглолтоо тавих гэсэн дуучдын хүсэлт тасрахгүй байгаа гэнэ. Тус театрын барилгыг гаднаас нь харвал далайн давлагааны рух буюу хөлөг онгоц далайд хөвж явах мэт үзэгдэх архитекторын онцгой шийдэл дээр пассадны өнгө, хийц материал нь далайн давалгааг санагдуулам аж. Дээш 3 давхар, газар доошоо нэг давхар баригджээ. Концертын том заал нь 2011 хүний суудалтай бол бага заал нь 400 үзэгчийн суудалтай гэнэ.НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар бол соёлын онцгой төв. Сонгодог урлагийн дэлхийд данстай дуучид манайд байна. Улаанбаатарт жилийн аль ч улиралд сонгодог урлагийн томоохон тоглолт, жүжиг, балет театрууддаа дэглэгддэг. Тиймээс танай энэ гайхалтай гоёмсог тайзан дээр Монголын сонгодгууд тоглож, Пусаны иргэдийн сонорыг мялаана гэдэгт итгэж байна. Пусанд 15 мянган эх орон, элэг нэгтэн минь ажиллаж амьдарч байдаг юм байна. Тэгэхээр эдгээр иргэд болон Пусан хотын иргэдэд Монголын соёл, урлагийн өнөөгийн ололт амжилтыг сурталчлан таниулах зорилгоор Пусан-Монголын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулъя. Энэ ажлыг та бүхэн дэмжиж, хамтарч ажиллахыг хүсье. Соёл урлагийн чиглэлд манай НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан та бүхэнтэй ажил хэрэг, хамтын ажиллагааны түвшинд гар, сэтгэл нийлэн ажиллах болно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна