Аутизм болон хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр олон улсын түвшинд мэргэшсэн Японы нэр хүндтэй судлаач, сэтгэцийн эмч нар “Оюурах боловсрол, хөгжил, эрүүл мэндийн төв”-д айлчилж, аутизмын оношлогоо, сэтгэлзүйн дэмжлэг, хөгжлийн арга зүй-н талаар сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.
Тус сургалтад Монголын Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн багш, эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, хүүхдийн сэтгэлзүйн оношлогоо, зан үйлийн дэмжлэг, хөгжлийн хандлагын шинэ судалгааны арга барилтай танилцлаа.
Сургалт удирдан явуулсан профессор, судлаачид:

Dr. Hidekazu KATO, M.D., Ph.D – Дэд профессор, Хүүхэд ба өсвөр үеийн сэтгэл судлалын тэнхим, Нагоягийн их сургуулийн эмнэлэг
Dr. Kenji NOMURA, M.D., Ph.D – Тусгай профессор, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэгийн төсөл, Хүний хөгжлийн сэтгэлзүйн судалгааны төв, Нагоягийн их сургууль
Mr. Toru YOSHIKAWA – Хүүхдийн сэтгэцийн эмч, Айчи мужийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн сэтгэл судлалын тасаг
Dr. Taku ITO – Тусгай дэд профессор, Сэтгэл зүй–нийгмийн харилцан үйлчлэлийн хэлтэс, Хүний хөгжлийн судалгааны төв, Нагоягийн их сургууль
Dr. Yosuke ISHIJIMA, M.D. – Сэтгэцийн эмч, Кариа эмнэлэг, Айчи муж
Dr. Kana YOKOYAMA – Тусгай дэд профессор, Хүний хөгжлийн сэтгэлзүйн дэмжлэг ба судалгааны төв, Нагоягийн их сургууль
Энэхүү айлчлал нь “Оюурах төв”-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын аутизмын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн мэдлэг, арга зүйг Японы шинжлэх ухаанд тулгуурлан шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна