Тэрбээр “Оюутолгойн Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа ид явагдаж байгаа энэ үед сүүлийн хоёр долоо хоногийн турш 5896УЕУ,3602УЕТ, 8592УЕУ, 7406УНК, 2983УАТ, 8643УЕН,7935УНК, 8726УЕА,4829УЕТ дугаар бүхий онцгой шинж тэмдэггүй 9 машин намайг даган, мөрдөн тагнаж байсныг баримтжуулан, Цагдаагийн Ерөнхий газар болон Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд хандан шалгуулахаар хүргүүлсэн.
Улмаар нийслэлийн Авто тээврийн хяналтын төвөөс эдгээр бүх машинууд нь улсын БҮРТГЭЛГҮЙ болохыг баталгаажуулж хариу ирүүлсэн нь хянан шалгах үйл ажиллагааг мөрдөн мөшгөж буй үйл ажиллагаа гэж бид ойлгож байна.
Ийнхүү мөрдөн мөшгөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Хүний эрхийн түгээмэл тунхаглал (3 дугаар зүйл)-д зааснаар “Хүний халдашгүй байдлыг илт зөрчсөн хууль бус үйл ажиллагаа” болох билээ.
Хуулиас гадуур хэнийг ч даган мөрдөж мөшгөж болохгүй. Энэ үйлдэл нь хувь хүний халдашгүй байдал төдийгүй Монгол Улсын Парламентын халдашгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд халдсан ноцтой үйлдэл гэж ойлгогдож байна. Мөн Хянан шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон үйлдэл гэж үзэхээс аргагүйд бид хүрч байна.
Уг асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд УИХ дахь Тусгай хяналтын дэд хороо болон Халдашгүй байдлын дэд хороо, Хүний эрхийн үндэсний коммист албан ёсоор хандах болно.
Хуулийн байгууллагаас ирүүлсэн хариу бүрийг цаг тухайд нь мэдэгдэх болно.
Улс төрийн үйл явдал ихтэй энэ үед Оюутолгойн асуудал дээр шийдэл гарч, эцэслэгдтэл Хянан шалгах түр хороотой хамтдаа байж, анхаарлаа бүү сатааруулаарай гэж Та бүхнээсээ хүсье” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
211.243.166.40
Amjilt husie
Хариулах