Ц.Сандаг-Очир: Талбай дээр багш нар, ордны хажууд ахмадууд жагсаад хэд хонолоо. Аль сайд нь гараад уулзсан бэ? Энэ асуудлыг яриад явж байгаа сайд байна уу

Moderator
2025/10/07

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг УИХ-ын 50 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зуран, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барилаа Энэ талаар Төрийн байгууллатын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээлэл хийв.

Тэрбээр “Төсөв хэлэлцэж байхад сайд нар ажлаа хийхгүй, парламент руу халдаж, төрийн ажлыг гацаалаа. Унасан бөх туг тойрдоггүй. Намын даргын сунгаад уначихаад, “Ерөнхий сайдаараа үлдэнэ, намын дарга болно” гэж энэ байдлыг Г.Занданшатар эхлүүлсэн.

Нотол, нотолж чадахгүй бол цагаад гэдэг зарчим бий. Гэтэл шүүхээр тогтоогдоогүй асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатар эцэслэн тогтоосон гэмт хэрэг мэтээр зарлаж, ярьж байна. Гэм зэмийг шүүх тогтоох ёстой. Гэтэл сайд дарга нар прокурор болсон байна, шүүгч болсон байна. Ийм асуудал хэзээ ч байж болохгүй. 

Хууль тогтоох байгууллагын хараат бус, бие даасан байдалд халдаж, МУ-д хууль засагладаг биш, эрх мэдэлтнүүд засагладаг болсон мэт аяглаж байгаа нь маш зохимжгүй. Ийм байдалд оруулсан хүн нь Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө боллоо. Тиймээс парламент энэ Засгийн газарт ямар ч итгэл хүлээлгэх боломжгүй, дэмжлэггүй боллоо. Иймээс энэ Засгийн газар даруй огцорч, цаашид улс даяараа өвөлжилтийн бэлтгэл, цалингаа нэмэгдүүлэхээр жагсаж байгаа багш нар, тэтгэврээ нэмэгдүүлэхээр жагсаж байгаа ахмадуудынхаа асуудлыг анхаарах шаардлагатай байна. Сайд нар хуралдаа суухгүй байна, дандаа худал мэдээлэл тарааж байна. 

Ард түмний амьдрал юугаар хэмжигддэг вэ? Дэлгүүрт ороод худалдан авч байгаа хүнсээр, өглөө ширээн дээрээ тавьж байгаа хоолоор хэмжигддэг. Энэ байдлаа сайд нар эргээд хараач, Ард түмний амьдрал ямар байна? Гэтэл сайд нар сандал суудал яриад, бичиг цаас бариад гүйлдэж байгаа нь байж боломжгүй асуудал” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна