Улсын төсөв, валютын нөөцийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Юуны өмнө Монгол Улсын Төрийн Сангийн үйл ажиллагаа хэвийн байна. Өнгөрсөн долоодугаар сард тодотгол хийсэн. Батлагдсан төсвийн дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгааг албан ёсоор хэлье. Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.
Сая Монголбанк болон Үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоон мэдээлэл авлаа. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Энэ нь 4-5 сарын импортын хэрэгцээг хангах үлдэгдэл юм.
Олон улсын валютын сангаас жилд хоёр удаа улс орнууд очиж ажилладаг. Манай улсад ямар нэг эрсдэлтэй, төлбөр тооцоо, гадаад зээлийн өртэй холбоотой эрсдэлтэй зүйл байхгүй гэдгийг дүгнээд явсан. Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн цуг яваасай гэж бодож байна. Очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна