Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангуулах ажлын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Увс, Завхан аймагт ажиллалаа.
Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.
Тухайлбал, Завхан аймгийн хэмжээнд нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн, 40 орчим хувьд дунд зэрэг байна. Энэ өвөл аймгийн аюулгүйн нөөцөд 648 тн бүдүүн тэжээл, 562 тн хүчит тэжээл, 0,94 тн эрдэс, сумдын аюулгүйн нөөцөд 1296 тн бүдүүн тэжээл, 1123 тн хүчит тэжээл, 1,86 тн эрдэс бэлтгэсэн бол малчид 5789 тн өвс, 1559 тн ногоон тэжээл, 145,9 тн үйлдвэрийн тэжээл, 664 тн хужир шүү, 22,9 тн гар тэжээл бэлтгэсэн байна.
УОК-ын Нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү өвөлжилт хаваржилтын ажлын гүйцэтгэлийг шуурхайлахыг үүрэг болгоод тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
.jpg)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна