2025 оны аравдугаар сарын 3-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн байна.
Хур тунадас: Аравдугаар сарын 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 05-нд баруун аймгуудын нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Аравдугаар сарын 6-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-8 хэм хүйтэн, бусад хэсгээр 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна