FM сонсогч залуус Life FM104-ийн хөтлөгч Сантиг Хадам ээж, Мамбо, Сантиг майжих уу нэвтрүүлгүүдээр нь таньдаг болсон. Учир нь түүний нэвтрүүлэгт орж ээж, аав, найз нөхдөөрөө тоглуулж байсан хүмүүс Улаанбаатарын иргэдийн 3/1 хувь байдаг гэхэд хилсдэхгүй. Ямартай ч радио ертөнцөд шинэ өнгө аясыг нэмж микрофоны араас дуу хоолойгоороо олонд танигдсан, басхүү олон охидын зүрхийг эзэмдэгч авьяаслаг хөтлөгч маань ирэх сарын 14-нд тоглолтоо хийхээр болжээ. Энэ нь түүний хүсэл мөрөөдлийн нэг төдийгүй Монголд анх удаа радиогийн нэвтрүүлгийг тайзнаас хүргэх юм байна. Хайртай хөтлөгчөө мөрөөдлөө биелүүлэх гэж буйд Сантигийн үнэн ч сонсогчид баяртай байгаагаа илэрхийлсээр байгаа гэнэ. Түүний тоглолтод “Хүсэл мөрөөдөл” цомогт нь орсон дуунууд дуулагдах аж. Мөн сонсогч фэнүүд нь “Сантигийн үдэш”-т саатсанаар авьяаслаг хөтлөгчийн бүжиглэж, жүжиглэж, дуулж, хөтлөхийг нэгэн зэрэг харах боломжтой юм байна. Ийнхүү FM сонсогчдод дуу хоолойгоороо танигдсан нууцлаг залуу тайзнаас мэндчилж, царайгаа харуулахаар болжээ. Дашрамд дуулгахад тэрээр 2010 оны нэгдүгээр сарын 14 нд анх Life 104 фм-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2010, 2011 оны шилдэг хөтлөгч болсон билээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй