Хамт ажилладаг эмэгтэйг хүчирхийлж, амийг нь хөнөөн, цогцсыг нь шуудайд хийн жорлондоо нуусан гэх Ж.Нэргүйг өнөөдөр Баянзүрх дүүгийн шүүхэд шүүлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар танхайн сэдлээр хүний амь нас санаатайгаар бүрэлгэснийг тогтоож, чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгч Ж.Нэргүйгийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алимаа, хохирогч, шүүгдэгчдийн ар гэрийнхэн оролцсон юм. Хэргийг сануулахад, өнгөрсөн оны зургадугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 23 настай эмэгтэй Э гэрээсээ гараад ор сураггүй алга болсон. Тиймээс түүний аав, ээж цагдаагийн байгууллагад хандсанаар түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн юм. Харамсалтай нь түүний цогцсыг ес хоногийн дараа тус дүүргийн иргэн Ж.Нэргүй гэх айлын жорлонгоос олсон юм. Ж.Нэргүй нь мөрдөн байцаалтын явцад “Хүчиндчихээд явуулах гэсэн чинь хүнд хэлнэ гэхээр нь алчихсан. Шуудайнд хийгээд жорлон руу шидэхэд дуу нь гарч байсан. Тэгээд өтгөнд цогцос нь далдлагдахгүй болохоор хашаандаа байсан үртсээр булсан” хэмээн мэдүүлж байжээ.
“Прокурор Г.Баясгалан 16 настай охиныг хөнөөсөн хэрэгт анхнаас нь хяналт тавьсан учир түүний хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хойшлуулсан"
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа