Америкийн “Grammy Awards” наадмын шагналт дуучин, дууны үг зохиогч, төгөлдөр хуурч Фиона Эппл АНУ-ын Техас мужийн хилийн шалган нэвтрүүлэх цэгээр марихуан авч нэвтрэх гэж байгаад баривчлагджээ. Хилийн шалган нэвтрүүлэхийн цагдаа нар Фиона Эпплийн аялалын автобуснаас үнэрч нохойн тусламжтайгаар гялгар уутанд хийж нуусан дөрвөн грамм орчим марихуан олж илрүүлсэн байна. Тэрбээр мэдүүлэгтээ уг марихуаныг өөрийнх нь болохыг хүлээн зөвшөөрчээ. Энэ хэргийн улмаас Фиона Эппл Сьерра-Бланкагийн шоронд нэг шөнийг өнгөрүүлээд өчигдөр батлан даалтаар суллагджээ. Өмнө нь энэхүү хилийн шалган нэвтрүүлэхээр каунтри дуучин Вилли Нельсон, рэппэр Snoop Lion, жүжигчин Арманд Хаммер зэрэг алдартнууд марихуан авч нэвтрэх гэж байгаад баривчлагдаж байжээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй