Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний хэрэглээгээ багасгах болсон. Үүнтэй холбоотойгоор нүүрсний борлуулалт багасаж, үнэ буурсан. Энэ нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, валютын нөөц багасах, төсвийн орлого тасрах эрсдэлийг бий болгож байгаа. Хэдийгээр Хятад улс түүхий нүүрсний хэрэглээгээ багасгасан боловч Баяжуулсан буюу өндөр чанартай нүүрсний хэрэглээгээ бууруулаагүй. Үүнийг урьдчилан тооцсон мэт нүүрс баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн онд барьж ашиглалтад оруулсан Эрдэнэс Тавантолгой ХК нүүрсний зах зээлд гол тоглогч байж чадахаар байна. Учир нь баяжуулсан нүүрсний эрэлт их байгаа энэ үед түүхий нүүрсээ баяжмал болгоод экспортлоод байвал нүүрсний зах зээлийн хямралд өртөхгүйгээр даван туулах, хамгийн гол нь төсөв, татварт төвлөрүүлэх орлого тасрахгүй байх боломж бидэнд байна л гэж харж байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо