Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Moderator
1 цаг 1 минутын өмнө

Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө ихэнх сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

2026 оны 11 дүгээр сарын 03-ны 20 цагаас 11 дүгээр сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Сэлэнгэ аймгийн нутгаар аймгийн нутгаар Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх сумдын нутгаар цас орно. Өдөртөө нутгийн зүүн, өмнө хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6…-11 хэм, өдөртөө 0 хэмээс 5 хэм хүйтэн байна.

Сүхбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6 хэм хүйтнээс 8 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 5 хэм хүйтэн байна.

2026 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:Энэ хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, 8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 11 хэм хүйтнээс 16 хэм, өдөртөө 0 хэмээс 5 хэм хүйтэн байна. 8-наас ихэнх сумдын нутгаар өдөртөө дулаарна.

Иймд иргэд, тээвэрчид хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна