Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна

Moderator
1 цаг 6 минутын өмнө

Завхан аймгийн ихэнх сумдын нутгаар цас орж томоохон даваа болох Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн нөхцөл байдалтай байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн холын замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж, зуны дугуйгаа сольж ачааны авто машин дугуйн гинж сэфээ бэлтгэж замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, батлагдсан зам даваагаар өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчино уу.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна