Цагаан сарын ерөөлийн хурал Шинийн 1-нээс 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 14:00 цагаас ерөөл, ном хурах юм гэж Гандантэгчэнлин хийдээс мэдээлсэн.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Жавзандорж Шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулан ном айлдах бөгөөд энэ өдөр гуравдугаар сарын 8-ны өдөр таарч байна.
Номын айлдвар хоёр хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь бурхан багшийн намтар цадигаас айлдана.Үүний дараа насны авшиг хүртээнэ. Хүний нас уртасдаг, хорогддог. Харин насны авшиг айлдах үед нас уртасдаг гэж үздэг.
Үүний дараа дэд хамба гавж С.Гантөмөр гуравдугаар сарын 16-нд номын айлдвар айлдаж, Билгүүний зүрхэн судар гэдэг номыг тайлбарлана. Энэ нь бурхан багшийн айлдсан сургаал номлолын гол охь болох хоосон чанарыг тайлбарладаг. Бидний уур хилэн, хүсэл, атаа хорсол гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь буруу бодлоос үүдэлтэй. Хоосон чанарын сургаал номлолд буруу бодлыг няцаах, юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарладаг. Манай хийд өдөр бүр 14:00 цагт цагаан сарын баярын хурал ном айлдана гэв.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо