Монголд монопол гэгдэг том группүүд жижиг бизнесүүдийг булаадаг болоод удаж байна. Түүний нэг нь “Моннис”. Тэд авто машин, агаарын тээвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүчний засвар угсралт, инженеринг, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн менежмент зэрэг зургаан салбарт 12 охин компанитай. Гэсэн ч ханаж, цадах болоогүй. Жижиг бизнесүүдийг хаман залгиж эхлээд байгаа.
Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт нийслэлд авто зогсоол ажиллуулдаг иргэд хэвлэлийн хурал зарлаж, “Моннис” төртэй нийлж, жижиг бизнес эрхлэгчдийг залгих гэж байна хэмээн мэдэгдсэн.
Үнэхээр ч Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 50 зогсоолыг жишиг зогсоол болгохоор төлөвлөж, сонгон шалгаруулалтаар Моннис группийн охин компани шалгарсан гэж мэдэгдсэн.
Тухайн охин компани гээд байгаа нь “Эн ти би”. 2003 онд зам, гүүр, далан барих, засварлах, арчлах, нийтийн болон хувийн эзэмшлийн ба албан байгууллагын зам талбайн тохижилтын ажил хийж гүйцэтгэх зорилготойгоор байгуулагдсан.
Тэд хамгийн сүүлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолыг эзэмших болсон. Түүнээс болж тухайн орчимд замын түгжрэл нэмэгдэж, иргэдийн бухимдлыг төрүүлсээр багагүй хугацааг өнгөрүүлж буй. Түүнчлэн тухайн зогсоолыг өвлийн улиралд төлбөргүй, дулааны цагт төлбөртэй үйлчилдэг байсныг өөрчилж байнгын мөнгө хураадаг болсон.
Ердөө л хөдөлбөл мөнгө гэдэг зарчим үйлчилж байгаа нь энэ.
Хамгийн хачирхалтай нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь өөрөө Орон нутгийн өмчит тохижилт үйлчилгээний газар. Өөрөөр хэлбэл, нийслэлийн өмчит байгууллагын газраас хувийн компанид аль хэдийн өгчихсөн байгаа нь хардлага дагуулагүй байхын аргагүй.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо