З.Төмөртөмөө: Иргэд өөрсдөө галаа түлээд, угаартахгүй байх эрсдлээс өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй

Moderator
2025/02/26

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө дараах байр суурийг илэрхиллээ. 

"Агаарын сонсголоор баахан галзуу хүмүүсийг авчирсан. УИХ-ын зарим нөхдүүд нөгөөдүүлтэйгээ хамт галзуурсан.

Иргэдэд бүх үйлчилгээг төр үзүүлсэн. Зуухыг нь солих, янданг нь хөөлж, гал түлэхийг хүртэл заасан. Иргэдээ өөрсдөө галаа түлээд, угаартахгүй байх эрсдлээс өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй" гэв.