Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх Ерөнхий сайдын захирамж гарчээ. Энэ дагуу харилцаа холбоо, цагдаа, тагнуул, санхүүгийн салбарынхнаас бүрдсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох
Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах, урлаг соёл, спорт, олны танил нөлөөлөгч, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоом сурталчлахыг зогсоох зэрэг арга хэмжээ авчээ. Мөн META руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах хүсэлт илгээсэн байна.
"Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглоно. Цахим мөрийтэй тоглоомын эсрэг арга хэмжээ авалгүй удсан ч оройтоогүй. Энэ чиглэлд гадна, дотны бүлэглэл, үндэстэн дамнасан том схемтэй үзэлцэж таарна" гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн байна.

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна