Засгийн газрын хуралдаанаар Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь гарсан байсан журмуудыг цуцлах ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор байгаль орчны салбарын журмыг цуцалж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 7 яамны 36 журмыг цуцалсан. Үлдсэн яамдууд, төрийн захиргааны байгууллагууд хууль давсан журмуудаа цуцлах шаардлагыг хүргүүлсэн. Зөвшөөрлийн зөвлөлийг өчигдөр хуралдуулсан. Тус зөвлөлөөс хариу арга хэмжээ авахгүй байгаа холбогдох яамдуудад мэргэжлийн шинжээч томилох ажлын хэсэг байгуулах үүнд мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдөр байгаль орчны салбарт тусгай зөвшөөрөлд тооцогдож байсан нэг зөвшөөрлийг 7 зөвшөөрөл болгож салгаад 7 ангилсан байсан. Уг журмыг цуцалсан. Мөн зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй гэрчилгээ гэх нэртэй зөвшөөрлийн шинж чанарыг агуулсан гэрчилгээг цуцалсан. ХУР системээс 801 мэдээллийг төр иргэнээс шаардахгүй байх боломжийг бүрдүүллээ.
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна