“ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга нар CU-ын урилга, зардлаар БНСУ-д аялж, төсвийн мөнгийг үргүй зарцуулж байна. Бид тэр хүмүүсийг нисэх болон ирэх үед бичлэг хийж баримтжуулсан. Онгоцны буудалд буух үед очиж тэднээс хэний зардлаар явсан талаар асуух үед өөрсдийнхөө зардлаар явсан гэлээ. Гэтэл төрийн албан хаагч ажлаа хаяад өөрийнхөө зардлаар Солонгос руу явах нь зөв үү. Энэ хүмүүсийг АТГ-т өгнө. Ашигтай байрлал бүрт CU, GS25 байршчихдаг. Гэтэл гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Энэ хүмүүс гаднын байгууллагаас авлига аваад, амаа үдүүлчхээд байдаг болохоор яаж ч чадахгүй байна. Солонгос руу сургалтад явсан гэх мөртлөө богц дүүрэн буцаж ирсэн. Үүнийг авлига авсан гэж харж байна. 8 нэрийн дэлгүүр, ТҮЦ эрхлэгчид эхнээсээ дампуурч байна. Олон улсын сүлжээ дэлгүүрүүд бидний ажлын байрыг үгүй хийж байна” гэв.
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна