Иргэн Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийтгэл оногдуулах саналтай шүүхэд ирүүлжээ. Иргэн Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийтгэл оногдуулах саналтай шүүхэд ирүүлжээ.
Холбогдогч Ц-ийн дээрх үйлдэл зөрчлийн материалд авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон, түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулах тул түүнд хуульд заасан шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэсэн байна.
Тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил нь “албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах ” шийтгэлтэй бөгөөд холбогдогч нь 6-7 долоо хоногтой жирэмсэн болох нь Эрүүл мэндийн төвийн хүний их эмчийн тодорхойлолт, жирэмсний ЭХО зураг зэргээр нотлогджээ.
Иймд холбогдогч Ц-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэлийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 105.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд төлөхийг үүрэг болгожээ. Ийнхүү шийтгэл оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүний хувийн байдал, зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулжээ.
Эх сурвалж: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
80.187.84.96
Medrel novshnuudaas bolj uls oron buren sistemiin dampuurald orjee.hulgaichuudiin bas shine arga negeer nemegdejee buur amar
Хариулах