БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүнээр дахин сонгохгүй байх олон шалтгаан бий. Тэдгээрийн ердөө ганцыг нь л дурдахад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын сургуулийн барилга.
Тэртээ 1963 онд ашиглалтад орсон сургуулийн болон дотуур байр нь стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байсан нь сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатай талаар ХЭҮК-ийн гишүүд орон нутагт ажиллах үедээ олон нийтэд ил болгосон.
Гэтэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа “...Сургуулийн барилгын ажлыг Есүй орд ХХК барихаар 11 жилийн өмнө ажил нь эхлээд өнөөдрийг хүртэл дуусаагүй. Энэ бол Монгол Улсын түүхэнд хамгийн удаан баригдсан ч дуусаагүй барилгын ажлаар хар толбо болж үлдэнэ...
...Би өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр очиж ажиллахдаа хуулийн байгууллагын дүгнэлт гарангуут тус компанийн эрхийг цуцалж, хар жагсаалтад оруулна гэдгээ хэлсэн. Ажлыг өөр компанид шилжүүлж, богино хугацаанд 100 хувь гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдгийг сайдын хувьд хариуцлагатай хэлье...” гэсэн байгаа юм.
Уг нь Л.Энх-Амгалан сайдын хувьд 2012 оноос хойш хөвсгөлчүүдийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэр 12 жил УИХ-д тухалсан, харин Их-Уулын сургуулийн барилгыг 11 жил гацаасан гэхээр Л.Энх-Амгалан тойрогтоо, сайд болоод салбартаа хэр ажилласан бэ гэдэг нь харагдах байх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.179.25.176
ene said shig ajil hiij bui hun yer ni bhgui shuu ajlaa sain hiij bui hun shuu yalih yalihgui yumig hamaatuulj harluuldagaa bolimoor yum daa
Хариулах