ҮАБЗ-ийн Үндэсний аюулгүй байдлын ажлын албанаас сүүлийн үед нийгмийн сүлжээнд гэмт хэргийн шинж агуулсан мэдээлэл тархаж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү "Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах зэвсэгт үймээн дэгдээх чиглэлээр илт худал мэдээллийг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж байгаа. Иймээс ТЕГ-аас прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл хүргэж байна.
2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд ЧААГИЙ ЧАГНАА гэх фэйсбүүк хаягаас "Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна" гэсэн илт худал мэдээллийг нийтэлсэн.
2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр ENKHBAYAR PG гэх хаягаас "Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж засаг төрийг эргүүлцгээе" гэх агуулга бүхий мэдээллийг нийтэлсэн.
2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр "Гилийн тамга" гэх хаягаас "Баян-Өлгий аймагт аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилго хээрийн сургуулилт хийгдэж байна" гэх агуулга бүхий илт худал мэдээллийг нийтэлсэн.
Эдгээр мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг Тагнуулын байгууллагаас тогтоон Эрүүгийн хуулийн 13.14-д заасан Худал мэдээлэл тараах, 19.9 дүгээр дэх Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэлээ.
Мөн мэдээллийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван: "Цахим орчинд энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын “Тик Ток” аппликейшн дээр “Цахим ертөнц” нэртэй цахим хаягаас хуурамчаар хүний мэдээлэл, царай болон дуу хоолойг өөрчлөн засварлах боломжтой программын тусламжтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийтэлсэн “Дэлхийн нийслэл Хархорин” нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчлөн, хятад хэлээр ярьж буй мэтээр хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн 38 секундийн хуурамч бичлэг үйлдэж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Радио, телевизийн хорооны "Талын дуу хоолой радио үзэх" нэртэй пейж хуудсаар олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Энэ асуудалд Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хойшлуулшгүй явуулж, тус бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр холбогдох ажиллагааг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дахь хэсэгт заасны дагуу М, А нарыг хойшлуулшгүйгээр баривчлан, шалгаж байна.
Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу худал мэдээлэл тараасан байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна" гэлээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
202.9.46.229
МАН-ын дарга М.Энхболд Хүрэлсүхийг саарал ордны ард газар дээрэмдэж аваад 6 давхар байшин зарьж идээд гадаад руу зугатсан гэж албан есоор мэдээлсэн.Энэ худал мэдээ тараасан гэмт үйлдэл мөн үү? МАН-ын дарга М.Энхболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу "худал мэдээлэл тараах" гэмт хэрэг үйлдсэн баина. Авлигачин хулгайч Цагдаагийн байгууллага Ми данжаадыг хэзээ барих вэ?
Хариулах202.126.90.148
Маш зөв...тухайн этгээдүүдийг нэр ус зурагтай нь зарламаар байна.
Хариулах