Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд гарч мэдээ мэдээлэлтэй холбогдуулан МУ-ын ЕТГ-аас мэдэгдэл гаргасныг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцууллаа.
Уг мэдэгдэлд "Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн МУ-ын Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээлэл удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна.
Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Иймд хөрш орнууд, олон улсын тавцанд МУ-ын нэр хүндийг унагах байр суурийг гуйвуулах, МУ-ын Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандах болсноо үүгээр илэрхийлж байна" гэжээ.
Бичлэгийг анх хэзээ хэн цацсан талаар "Бичлэгтэй холбоотой хоёр монгол хүнийг болон холбогдох хүмүүсийг хууль хүчний байгууллагууд олж тогтоосон. Энэ асуудлаар БНХАУ-ын холбогдох хүчний байгууллагуудад ч хандсаны дагуу тэнд ч ажиллагаа явагдаж байгааг ЕТГ-ын дарга мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
43.242.243.151
Яаж ч байсан иим юм байж болохгүй л дээ хатуу арга хэмжээ авч ойлуулахгүй бол хойч үе хэцүүдэнэ шүү шоронд хатаа
Хариулах