Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан асуудал болон Оюу толгойн Дубайн гэрээ болон бусад хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Ч.Сайханбилэгийг авчрахаар ХЗДХЯ ажиллаж эхэлсэн байна.
Энэ талаар өнөөдөр чуулганы хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Эрдэнэтийн 49 хувиас эхлээд ард түмний төлөөллийн дээд байгууллагаар оруулалгүйгээр хэдэн их наяд төгрөгийн ордыг үйлдвэртэй нь авч байсан. Дубайн гэрээнээс эхлээд ард түмэнд хүртээх үзэл санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүй гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлэсэн. Одоо ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй, зутгаад явж байгаа. Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь, хууль хяналтын байгууллага нь авчрах гэж байна. Өчигдөрхөн ХЗДХЯ-ныхан АНУ-ын Авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийсэн" гэсэн байна.
Шувуу ажиллагааны хүрээнд гаднын орнуудаас зарим хүнийг авчрах ажил хүргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
202.179.25.4
hurdan avchirch shalgaad,baih estoi gazar ni bailgah heregtei.huuliin umnu hun bur tegsh erhtei
Хариулах