Фейсбүүк цахим орчинд 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр "Шал согтуу 3 нөхөр хөдөө замд хөдөлгөөнд оролцож байна" гэх замын хөдөлгөөнд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нэн эрсдэлтэй үйлдэл гаргаж буй бичлэгийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас тухайн тээврийн хэрэгслийг шалгахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь согтолт шалгах багажаар 3,43 хувийн согтолттой байсныг баримтжуулан зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах, 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. “За ганц л хундага уусан юм чинь гайгүй биз” гээд машинаа унаад гардаг. Энэ бол маш аюултай. Ердөө таван грамм буюу нэг цайны халбага орчим архи жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг. Мөн 25 грамм архи сэтгэл хөөрлийг бий болгодог. Гадна орчинтой харьцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт харуулж байна.
Иймд найз нөхөд, хайртай хүмүүс чинь архи уусан л бол жолоодох эрхийг түүнд бүү олго. Энэ нь та түүнийг осол аваараас цаашлаад амь насаа алдах, бусдын амь насанд халдах эрсдэлээс хамгаалж буй хэрэг юм. Тиймээс согтуугаар жолоо барихаас өөрөө татгалздаг байх, мөн хамт архи уусан нэгнийгээ жолоо бариулаад явуулдаггүй хамт олон, найз нөхөд байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
202.21.107.31
Zamiin hudelgeenii guremd "sambaachlqh hugatsaa" gedeg baihaa
Хариулах