Цэрэг амиа алдсан 326-р анги "ТАНГАРГИЙН БАЯР"-ЫГ ХОЙШЛУУЛАХ БОЛОМЖГҮЙ гэжээ

Moderator
2023/11/16

Зэвсэгт хүчний 326-р ангид алба хааж байсан 21 настай оюутан амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн дараа түүнтэй хамт тус ангид алба хааж байсан байлдагчдын ар гэрийнхэн хүүхдээ буцаан авах хүсэлтийг гаргаад буй.

Ингэхдээ тангаргийн баяраас өмнө буюу энэ сарын 25-ны өдрөөс өмнө гэдгээ илэрхийлээд байгаа юм. Тэгвэл тус ангийн тангаргийн баяр арваннэгдүгээр сарын 26-нд болох товтой бөгөөд тухайн хэрэг гарсан ч тангаргийн баярыг хойшлуулах боломжгүй гэдгийг хэлж байна.

Тус цэргийн ангид байлдагч амиа алдсанаас хойш, тангараг өргөхөөс өмнө хүүхдүүдээ татаж авъя гэж зарим эцэг эх хандаж байгаа юм. Мөн цэрэг нас барсан явдлын араас тангаргийн баяр хийх нь зохимжгүй гэж үзэх хэсэг ч бий. Тангараг өргөх үйл ажиллагааг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд жил бүр нэг өдөр зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр алба хааж буй цэргүүдийн ар гэрийнхэнд зориулж нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулдаг юм.


Эх сурвалж: Asu.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.165
    2023/11/17

    Одоо дахиад хүнийх нь үр хүүхдийг нь шороонд булах нь уу

    Хариулах
  • 202.9.40.165
    2023/11/17

    Үр хүүхдээ аваач хүний амьнаас илүү цэрэг бла бла юу байсын

    Хариулах