Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгт амжилттай хамрагдаж, Гуравдугаар байрт шалгарлаа.
Шагналыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар өнөөдөр /2023.11.13/ Төрийн ордонд гардууллаа.

Тус үзлэгийг алба хаагчдын ёс зүй, дүрэмч-жагсаалч байдал, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, цэргийн сургалт бэлтгэлийн явц, чанар, орчин, өнөөгийн байдлыг бодитоор тогтоож, цаашид цэргийн алба хаагчдад чиглэсэн сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг тодорхойлох зорилгоор гурван үе шаттай зохион байгуулсан юм.
Нэг, хоёрдугаар шатны үзлэгт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүн, хэлтсийн даргаас дээш албан тушаалтнууд хамрагдсан.
Харин гуравдугаар шатны үзлэгт баруун, зүүн болон төвийн бүсийн анги, байгууллага, салбар, нэгжүүдийг хамруулснаас нэгдсэн дүнгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бие бүрэлдэхүүн Гуравдугаар байрт шалгарлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна