Сар орчмын өмнө Улсын дээд шүүхэд ИЗНН-ын даргаар бүртгэгдсэн Батын Батбаатар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжгүй болжээ. Учир нь, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29.3.1-т зааснаар нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх гэсэн шаардлагыг тавьдаг.
Харамсалтай нь, Б.Батбаатарын хувьд шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөртэй байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх албанд хуваарилагдах бололтой. Тэр 2018 оноос эхлэн гэр бүлтэйгээ байр хөлслөн амьдарсан бөгөөд анхнаасаа хөлслөх гэрээгээ төрсөн эгчийнхээ нэр дээр халхавчлан хийсэн байж.
Б.Батбаатар түрээсийн төлбөрөө төлдөг байснаа гэнэт “нэг мөсөн бөөнд нь төлнө өө” гэж байрны эзнийг хоёр жил орчмын хугацаанд хуурч байгхад 2022 оны дөрөвдүгээр сард төлбөрөө ч төлөлгүй зугтаан, ор сураггүй алга болчхож.
Тиймээс тухайн байрны эзэн цагдаа, шүүхийн байгууллагаар 1.5 жил гаруй явсны эцэст Б.Батбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шүүхийн шийдвэр 2023 оны 10 сард гарч өдгөө гүйцэтгэх байгууллагад хандахаар болоод байгааг эх сурвалжууд хэлж байна.
Хэдий иргэд хоорондын байрны түрээсийн асуудал боловч Б.Батбаатарын хувьд “Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас” гэдэг үгийг хүргэхсэн. Байрны түрээсийн төлбөрөө төлж чадахгүй, бусдыг хууран мэхэлсэн хүн Б.Батбаатар ИЗНН-ыг толгойлж байгаагийн хэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн үг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна