Ялсан МАН-ын “АМЛАЛТ” юу болов

Moderator
2023/11/07

МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.2-т ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН БА ОРОН СУУЦТАЙ ӨРХ” гэж дурдсан байдаг.  “Хуримтлалын нэгдсэн сан”-гаараа дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа Урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно” , “Зорилтод бүлгийн  иргэдийн орон сууцны  урьдчилгаа төлбөрийг бууруулах, чөлөөлөх зэргээр үе шаттай арга хэмжээ авна”, “Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно” гэсэн  байдаг.  

Тэгвэл МАН-ын энэхүү амлалт нь залуусын эрэлт, хүсэл, мөрөөдөл дээр гишгэлсэн тоглосон  байж гэж  харагдаж байна.

Ингэж хэлэхийн учир нь МАН өнөөдөр энэхүү амлалтаа ор тас мартсанд буй юм. Товчхондоо бол МАН-ыхан “Нийт ипотекийн зээлийн сангийн 60 хувийг орон нутаг руу хуваарилахаар шийдэж буй бөгөөд энэ нь хотын түгжрэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр болох юм гэнэ.

Гэтэл Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь нийслэлд амьдарч байхад ийм юм яриад сууж байгаа нь үнэндээ  хотынхны бухимдлыг төрүүлж байна.

Нөгөөтэйгүүр нэг ажил хийх гэж нөгөөг нь  үнэгүйдүүлж, орхигдуулдгийн тод жишээ энэ бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Х.Ганхуяг гишүүүнээс бусад нь энэ тухай дуугарсангүй.  

Тэртээ тэргүй хот хөдөөгийн залууст ижил тэгш боломж олгож, хөдөө ажиллаж амьдрах залуусыг ипотекийн 3 хувийн зээлээр урамшуулж байхад дахин ийм шийдвэр гаргах нь үнэндээ буруу шийдвэр.

Тэгээд ч хотын утааг бууруулахын тулд орон сууцжуулж, барилгажуулах ажил анх яригдсаар гарч ирсэн ч энэ нь бизнес болон хувирч, ард иргэдийг амьжиргааны түвшнээр нь алагчилж, ялгаварласаар  10 жил болж байна.

Тиймээс эрх барьж буй МАН-ынханд амлалт буюу “Мөрийн  хөтөлбөр”- мартсан бол “Ард түмэн мартаагүй...”  гэдгийг сануулъя.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна