Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер зарлахгүйгээр, сонгон шалгаруулалтгүй худалдан авалт хийж байгаа тухай ташаа мэдээлэл хийж олон нийтийг төөрөгдүүлсэнд залруулга мэдээлэл хүргэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх худалдан авалт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулсан бөгөөд тендер шалгаруулалт зарлахгүйгээр худалдан авалт хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 онд нийт 461,782,687,000 тэрбум төгрөгийн өртөг бүхий 71 ажил үйлчилгээ худалдан авах ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу www.tender.gov.mnцахим хуудсанд байршуулж нээлттэй сонгон шалгаруулж 328,122,218,000 тэрбум төгрөгний гэрээ байгуулан ажиллаж байна. Онцгой дэглэм тогтоосон энэ хугацаанд 133,670,469,000 тэрбум төгрөгний төсвийн хэмнэлт хийсэн болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.57.95.105
yaaj unshih be albaar zamhruulj bgaa yum uu.
Хариулах