Мөн ч их хүлээсэн... 

Moderator
2023/11/06

УИХ-ын гишүүн болохын төлөө уралдаж амандаа орсон бүхнийг хэлж, сонгогч олныг хуурсаар бараг л  мэргэжлийн болсон нөхөд бол  улстөрчид. Тэд мөрийн хөтөлбөр гэж сүрхий юм танилцуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй энэ тэр гээд чухам л сүр сүр тайлбарладаг ч биелдэг нь тун ховор. 

Эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөрт гэхэд олонд итгэл төрүүлсэн маш олон  төслүүд “ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД” нэртэйгээр бичигдсэн байдаг.

Тодруулбал

  • Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.
  • Оюу толгойн далд уурхайг ашиглана.
  • Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.
  • Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.
  • Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
  • Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.
  • Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна.
  • Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.
  • Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.
  • Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ гэх зэргээр 20 гаруй үйлдвэр барих тухай “ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД” -дээ дурдсан байдаг.

Эдгээр төслүүдээс нь Монголын ард түмэн “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Нүүрс угаах үйлдвэр”-ийг мөн ч их хүлээсэн. Харин  өнөөдөр мөрийн хөтөлбөрүүд нь цаасан дээр бичээстэй хэвээр,  булт олон шатахууны гачланд автаастай, угаасан нүүрс байхгүй тул утаагаараа амьсгалаастай л байна...


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.56
    2023/11/06

    Мөн ч их хүлээж бна аа ! Яагаад эх орондоо үылдвэр барих сэтгэл бдаггүй юм бэ ? Ямар учир бна !???

    Хариулах