Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Вьетнам Улсын ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар тус улсад энэ сарын 1-5-ны хооронд төрийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын үр дүнд Монголчууд Вьетнамд визгүй зорчихоор болсон нь энэ 7 хоногийн хамгийн супер мэдээ байлаа. Мөн УИХ-ын чуулганаар 2024 оны төсөв хэлэлцэж, НӨАТ-ыг 5 хувь болгох тухай асуудал нь улстөрийн хүрээнийхэн төдийгүй ард иргэдийн хувьд ч чухал сэдэв байв.
Түүгэрч зогсохгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зайсанд байгаа газрууд нь бүгд “”Отгийн тухай хууль” зөрчсөнийг хэлж байсан ч “Отог” нэртэй хаусуудад зориулж улсын төсвөөс 8 тэрбум төгрөгөөр усан хангамжийг нь шийдэж өгөхөөр болсон нь бас нэгэн дуулиантай мэдээлэл байлаа.
Хотын шинэ МЭЭР Х.Нямбаатар “Үе үеийн Засаг дарга нар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” зөрчиж шууд гэрээний аргаар автобус авсан асуудлыг АТГ-т шалгуулах, шинээр оруулж ирэх 700 автобусыг улсад өртэй автобус компаниудад өгөхгүй гэдгээ зарлав. Мөн тэрбээр хотын түгжрэлийг бууруулахын тулд онцгой бүс тогтоож, иргэн тухайн бүсэд нэвтрэхдээ 27,500 төгрөг төлнө” гэсэн нь олны эсэргүүцэлтэй тулахад ойрхон байсан ч дэлхийн цом, ДАШТ-ний аваргууд уур амьсгалыг зөөллөсөн гэхэд болно. Тодруулбал ХБНГУ-ын Кёльн хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнтий эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Намуун алтан медаль, Польш улсад болж буй 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-нээс Н.Хангай, Б.Мөнхжин нар алтан медаль хүртсэн юм.
Улс төр, спортын салбарынхны эл мэдээлэлтэй зэрэгцэн нийгэм эдийн засгийн асуудал ч бас хурц хэвээр байв. Тухайлбал АИ-92 автобензин, дизель түлш хомстож хот хөдөөгүй шатахууны хямралд өртөж улсаараа явгарах нөхцөл байдал бий боллоо гэх зуурт боомт өртөөд дээр 511 вагон хил, шатахуун буй тухай мэдээлэл түгсэн нь ёстой л өл залгав. Мөн цэцэрлэгийн эрхлэгч 1,2 настай хүүхдийг чимхэж, өрөөнд ганцааранг нь цоожлох зэргээр хүүхэдтэй зүй бус харьцсан хэргийг прокурорт шилжүүлсэн нь Нүүрсний болон Хөгжлийн банкны гэх дуулиант хэргүүдээс ч илүү олны анхаарал татахтай зэрэгцэн Улаанбаатар хотын захирагчаар 2005-2007 онд ажиллаж асан Ц.Батбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан бөгөөд түүнийг тийнхүү ажиллаж байхдаа бусдаас авлига авсан, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхлэв.
Ийнхүү их хотын болоод улс орны амьдрал өрнөж, хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсан энэ мөчид буюу 11 дүгээр сар гарчхаад байхад бороо орсон нь энэ 7 хоногийн бас нэгэн сонин содон, бас нэгэн шигтгээ байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна