Аливаа мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээж авдаг, зөв, бурууг ялгачихдаг хүмүүс өдгөө монголчууд ураны нөөцөө ашиглах болсон гэдэгтэй санал нэгджээ. Угаас өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлал дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан. Тэдгээрийн онцлох нь уран байсан.
Айлчлалын үеэр Францын Засгийн газрын харьяа “Орано” групп, манай улсын Засгийн газрын харьяа “Эрдэнэс монгол” групп хороонд байгуулагдах “Бадрах энержи” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
Энэ нь өмнөх буюу бусад “Петрочайна дачин тамсаг”-тай Тамсагийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа, 14 жилийн өмнө “Туркойз хилл ресурс”, “Рио Тинто”-той “Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа, найман жилийн өмнө Дубайн гэрээ, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зэрэгтэй харьцуулахад Монгол Улсад хэд дахин ашигтай болж чадсан гэж хэлж болно.
“Оюу толгой”-н гэрээний хувьд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр манай тал 34 хувийг эзэмшихээр тохирсон. Ингэснээр “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт зардлын 34 хувийг манай Засгийн газар, 66 хувийг “Туркойз хилл ресурс” компани гаргах үүрэг хүлээсэн. Харамсалтай нь манайд тухайн үед “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын 34 хувийг санхүүжүүлэх мөнгө байгаагүй. Тиймээс тэрхүү гаргах ёстой санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал монголчуудын өмнөөс зээл хэлбэрээр гаргаснаа тэр мөнгөө ногдол ашиг хуваарилж эхлэх үед бидний авах ёстой ногдол ашгаас суутгаж авахаар тохирчихсон. Монголчууд тэр өрөө дарж дуустлаа ашиг хүртэхгүй гэсэн үг.
Нөгөөх нь “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Түүнд “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн нийт олборлосон газрын тосных нь 24 хувийг манай улс, харин дийлэнх буюу 76 хувийг нь хятадын компани өөрөө авах заалттай. Нэмээд тус компаниас АМНАТ авдаггүй, урагш нь гаргаж байгаа нефтээс нь экспортын татвар авдаггүй, тус компанийн Хятадаасаа оруулж ирж хэрэглэж буй буй техник хэрэгсэл, хувцас хэрэглэл, тэр байтугай хоол хүнсийг нь хүртэл татвараас чөлөөлөхөөр гэрээндээ заачихсан. Хөрөнгө оруулагч талаа хэтэрхий тахин шүтээд, бүх татвараас чөлөөлчихсөн.
Одоо хичнээн амаа барьсан ч “бандан тас”. Тиймээс одоогийн “Бадрах энержи” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд ядаж л дээрх гэрээнүүдэд гаргасан алдаагаа монголчууд давтахааргүй байгаа юм.
Тухайлбал, Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлдөө Монгол Улс давуу эрхийн 10 хувь эзэмших, бүх төрлийг татвараа авах, өсөн нэмэгдэх орлогоос рояалти авах гэх зэргээр Монголын талын өгөөж 50+1 гэсэн байр сууринаас хандаж, эхний байдлаар тохиролцоод буй.
Дорноговь аймгийн Зөөвч-Овоо орд нь геологийн нөөц нь 93,2 мянган тонн, үйлдвэрлэлийн нөөц нь 73,5 мянган тонн бол 65,1 мянган тонн уран олборлоно гэсэн төлөвлөгөөтэй аж.
Энэ нь монголчуудын хувьд эдийн засгийн чухал үр нөлөө үзүүлэх боломжийг нээж өгч байгаа гэсэн үг. Учир нь Хятад Улсын нүүрсний хэрэгцээ 2050 он хүртэл үргэлжилнэ. Гэхдээ импортын хэмжээг 2030 оноос хязгаарлаж эхлэх байх гэх судалгааг олон улсын эдийн засгийн байгууллагууд гаргаж эхэлсэн. Үүнийг нь бататгаж тус улсын “томчууд” гэнэ, гэнэ мэдэгдэх болсон.
Энэ нь манай улсын уул, уурхайн салбар болон эдийн засагт томоохон савалгаа үүсгэхээр болоод байсан юм. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн дэлхийн зах зээлээс шахагдана гэсэн үг л дээ.
Харин энэ үед бид ураны нөөцөө ашиглах боломж бүрдсэн нь дээрх гэрээ. Угаас уран дэлхийн эрчим хүчний салбарт тренд болгож байна. Эрчим хүчний салбарыг зөвхөн нүүрсэнд тулгуурлаж хөгжүүлнэ гэдэг байгаль орчин, экологи талаасаа хор хохирол ихтэй тул ураныг ашиглах нь зүйтэй хэмээн нөөц сайтай улс орнууд дэлхий нийтийн анхааралд орчхоод байгаа.
Манайх ч эхний 10-т багтах хэмжээний нөөцтэй. 2021 оны байдлаар нийт батлагдсан ураны нөөцөөрөө Австрали улс тэргүүлж байна.
Дээрх статистикаас харахад Австрали дэлхийн нийт ураны нөөцийн 28 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол Казакстан 13 хувийг бүрдүүлж байна.
Монгол Улсын хувьд ураны нөөцтэйн дээр хөрөнгө оруулалтын гэрээг хийж сурсан тул энэ удаа уранаа урдаа бариад явахад эдийн засаг, эрчим хүчний салбарт эргэлт болох үйл явдал болно хэмээн олон улсын эдийн засагчид таамаглах болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.9.40.120
Уран ухаад амьдрал дээшлэх сайхан амьдрана гэж л бүү яриарай.намын сонгууль хийх гэж л энэ үү .бидэнд эрүүл үр удмаараа сайхан амьдрах эх орон газар шороо л хамгийн чухал шүү .
Хариулах202.9.40.120
Эх орноо бүрэн бүтэн үлдээ .бидэнд уран ухаад амьдрал дээшлэх биш үр удмаараа үхэх аюул тулгарна .
Хариулах93.229.85.188
Bolio boli ireedui hoid uedee eh ornoo uldee
Хариулах103.140.10.198
Хөрөнгө орууллалтын шуналд сохорчихоод ирээдүйгээ харж чаддаггүй л дээ... Франц хөрөнгө Өнөөдөрийн нигер шиг л болгоно...харсан юм шиг хэлчихье
Хариулах202.21.108.31
Хөрөнгө оруулалтын гэрээг яг хийж сураач!!! Хаха
Хариулах