Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамжинд явган хүний зам, дугуйн зам, авто зогсоол байгуулах ажил өнгөрсөн аравдугаар сарын 25-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд 10,000 ам метр талбайд 320 автомашины зогсоол байгуулах бөгөөд Ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөнтэй явган хүний болон дугуйн зам хийх юм. Мөн иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн тус зогсоолд автомашинаас гадна унадаг дугуй, скүүтэрийн зогсоол, нийтийн тээврийн автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийхээр төлөвлөсөн.

Авто зогсоол ашиглалтад орсноор хойд чиглэлээс хотын төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтэрээр хотын төв рүү зорчих нөхцөл бүрдэх юм. Одоогоор зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд гурван аж ахуйн нэгж, байгууллагын 40 гаруй замчин, инженер, техникийн ажилтан 60 гаруй техник, тоног төхөөрөмжтэйгөөр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.126.88.67
Нямбаатарын санаачлага.Төлбөртэй бүс байгуулна гэж мөнгө хөрөнгө зарж ард түмнийхээ карма руу гар дүрэх гэсэн санаагаа илэрхийлэхдээ давс мэт гашуун шийдвэр гэдэг үгээр илэрхийлсэн.Хотын төвөөр халтуур хийж төрөөс юуч нэхэхгүй амьдарлаа залгуулдаг хэдэн мянган жолооч нар УЛАНД наалдсан шороо болох юм байна.
Хариулах66.181.161.99
хохь чинь